Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo

. 2009-04-13 - Хорхогны чулуу /шүлэг/

Ангилал: Миний бодол
Сайн уу залуусаа! Энд би өөрт таалагддаг нэгэн шүлгээ бичлээ...

Хүй цөглөсөн эх газраасаа шилэгдэж
Хүний гарын бүлээн алганд баригдаж
галзуу улаан дөл тэнгэр өөд цамнасан
Галын дунд хучигдан цонож үзлээ би
Дуу авиа сонсдогсон бол уярмаар
Дур булаам бүсгүй чулуу байдагсан бол бүжиглэмээр

Эргэн тойрны хөгжөөн наргианд согтмоор
Этгээд явдалд өртсөн эр хар бие минь
Цонож байв, цонож байв
Цонохдоо бүр цадигаа алдтал цонов
Царай зүс минь өнгө үзэмжээ хувилган
Чавга шиг улаан болтлоо цонов
Тэсээд л байв, тэсээд л байв
тэвчээр заан хэвтээд л байв
Нутаг ондоо өөр нэг төрөл маань
Нурман дунд тас хийгээд явчив
Тэссэнгүй бололтой

Яахаараа бид нарыг ингэж үй олноор нь хомроглож
Ял зэм эдлүүлж байх шиг галдана вэ
Цээлийн загас шиг дураараа сэлэхгүй ч
Цэнгэг горхиныхоо усанд сэрүүцэх минь гэж
Уул хангай цуурайттал хашгиръюу гэтэл
Уушиг зүрх дутаад дуугарч болсонгүй

-За болсон, эхлэе гэж хэн нэгэн хэлэв
Залуувтар гурав, дөрөв нь нааш ирэв
Дамжилсан төмөр сав нь задгай харагдав
Дагуулаад баахан улаан идээ авчрав
Хажуд ирээд түүнийгээ савлаж гарав
Хавчаар модоор намайг тийш нь шидэж орхив

Еэ бүү үзэгд! харанхуй ёроолд унахад
Ер бусын дайны анир чимээнд дөжрөв
Ус буцалж, уур савсаж
Улаан идээ орилж
Урьд өмнө үзээгүйгээ үзлээ

Арай нөгөө диваажин гэдэг нь лавтай бишээ
Арван хар нүглийн тамын ёроол бололтой
Эрх чөлөө өгөөдөх гээд чарламаар болов
Энэ бие минь хэлгүйгээ сая мэдэв
Бүтэж үхэх нь ээ! агаараа их саналаа
Бүлээн горхио үгүйлж бүр их саналаа

Арай гэж таглаа нээгдэж амсхийлээ
Алтан наран, агаар тэнгэрээ харж уужирлаа
Халуун дээр нь, халуун дээр нь! гэцгээв
Хамгийн түрүүн намайг шүүрэн газардуулав
Тостой халуун биеийг минь
Тоос шороотой хутган байж
Том жижиггүй бүгдээрээ
Надад, надад гэцгээж байв

Гараас гарт дамжуулан алган дээрээ бөмбөрүүлж
гарцаагүй сайхан зугаацууллаа тэд намайг
Тамын ёроолд тааралдсан найзыг минь
Тас тас хазлаад залгихыг харлаа

Амин илчиндээ ороод тайтгарсны дараа
Азаар би бүтэн үлдсэндээ баярлалаа
Буцаад хэрвээ ижилдээ нийлдэг бол
Бурах ямтай боллоо гэж бодовч
Хүмүүний мөс гэдэг нь тэр юм болов уу
Хөдөө хээр орхиод тоос манарган одов

Хаашдаа би ижилдээ очихгүйгээс хойш
Халуун хүйтнийг даах тэсвэртэйгээс цааш
Хөдөө хээр хаягдан хөсөр хэвтэхийн оронд
Хөрч халж тэмцэж явахаар шулуудан
Долоон удаа шархадсан ч хатан зориг нь буураагүй
Домогт саарал боохой шиг явъя уу гэсэн юм
Есөн эрүү тулгасан ч өстөний өмнө ёолоогүй
Нутгийн хөх харчуул шиг давъя уу гэсэн юм
Галд тэсвэртэй, хүнд нэмэртэй эр хар биеэрээ
гадаад дотоодын хэнд ч туслахад бэлэн
Хорхогны чулуу би мөнхийн хөх чулуу
Хорвоогийн зуунуудийг элээсэн Монголын нэгэн ЭГЭЛ ЧУЛУУ
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд



widgeo

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Бичлэг: 4 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн



 
xaax