Гадаа цасан будраад бүгдийг цагаанаар буджээ
Гар даараад улайсан ч сэтгэлд нар гараад дулаахан
Шуурга бүгдийг хийсгэн өөр газар аваачжээ
Шаналал гуниг бүхнийг орхиод сэтгэлийн тэнгэр цэв цэлмэг
Бүүдийсэн тэнгэр гуниг биш баяр авчирна
Будрах цасан төгсгөл биш эхлэлийг авчирна
Буцах шувууд ирнэ шүү хэмээн намайг даллана
Буман бодол түмэн зүйлээс чиний төрх тодхон харагдана
Шарласан навчис хаврын түрүүчээр өнгөө солин надад ирнэ
Шийтгэл шиг амьдрал тэр үед шагнал болон над дээр бууна
Нэвсийтэл дарах цас, зуны үдшийн бороо болж эргэж ирнэ
Нэг л мэдэхэд он цаг улиран дахиад а...