Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2009-04-02 - Happy Birthday! Eiffel

Бичсэн: Blessing Tara
Сая 3 сарын 31 нд Францын бэлэг тэмдэг болсон Эйфэл-н цамхаг 120 насныхаа ойтой золголоо. Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнд зориулж хийгдсэн энэ цамхагыг уг нь 20 жилийн дараа 1909 онд буцааж нураах ёстой байсан боловч тэр хооронд маш олон жуулчидын анхаарлыг татаж олны хөл тасрахгүй байсан учир үлдээхээр шийдэж.
Анхандаа Францчууд энэхүү цамхагыг хотын гоо үзэмж гутаасан гэж ихэж дургүйцдэг байсан бол одоо  "Төмөр хатан"- раа их бахархана.



 La tour Eiffel нь 10.000 Toнны жинтэй 300 Meter өндөр бөгөөд 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр цамхагт ордог бай...
Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-02 - Тайлан бичнээ хө

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Өнөөдөр "Миний цаг"-ийн гурван жилийн ой болж байгаамаа. Тэгээд хальт тайлан бичих санаатай. Би энэ гурван жилийн хугацаанд 294 бичлэг, 623 сэтгэгдэл бичсийн байна. Аан харин миний бичлэгүүд дээр 1162 сэтгэгдэл үлдэж. Блогийн хүрээнд 42 хүнтэй найз болсийн байна. Найзын жагсаалтанд ороогүй боловч танил, найз өөр хүмүүс бий. Мессэнжэрийн листэнд Блог гэсэн ангилал нэмэгдэж тэр жагсаалтад бас 42 хүн байна. Товчхондоо нэг тиймэрхүү. Гэхдээ дэлгэрэнгүй тайланг маргааш оруулнаа.
...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-01 - Хайр хүрчихлээ

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
    Анхны хайрын шалтгаан: Ёстой нэг амьсгаагаар хамаг ажлаа амжуулнаа гээд суужийтал найз эгч маань ярьж байна. Хагас бүтэн сайнаар үнэгүй амралтанд явах уу? Хоёулаа хотоос гарч агаар салхи амьсгалъя гэж зөндөө ярьсан. Бүтэхгүй байгаад байгаа ш дээ. Энэ амралтын өдрүүдээр амжуулнаа гэж байна. Уухайн тас зөвшөөрөөл. Нээрээ өөртөө цаг гаргая байз. Нэг сайхан агаар амьсгалъя. Сэлэнгээ эгчдээ хайртай шүү. Миний төлөө санаа тавьдаг цөөхөн хүний нэг. Зөндөө эгч хэрнээ миний найз шиг байж ойлгож байдагт.
     Удаах хайрын шалтгаан: Ажил хийж байтал Эрүүл мэндийн яамны сайт руу орж юм харах хэрэг г...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-04-01 - Сагс тоглох уу?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Нэг их завгүй "амьтан" суужийсан чинь мессэж иржийнэ. Хүүе хамт "Сэнгүр лиг" үзье гэж. Ойрд заал мааланд очоогүйг ч хэлэх үү, тэгье гээд л гарлаа. Спортын төв ордон руу ороод хамт үзэх хүнээ хайгаад, арай гэж олоод, хүмүүсийн урдуур хойгуур царай алдаж гүйсээр зэрэгцээд сууж авлаа. Талбай дээр Баянзүрхийн бухнууд, Тавантолгойн ёлнуудтай үзэж тарж байнаа. Ёлнууд хожвол шөвгийн дөрөвт үлдэхийн, хожигдвол хусагдана. Харин Бухнууд хожсон ч хожигдсон ч дөрөвт үлдэж байгаамаа гээд найз хэлжийнэ. За тэгэхээр нь Ёлнуудыг хожоосой билээ гээд хараал, дэмжээл, орилоол, алгаа ташаал, түгшээл, догдлоол... ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-31 - Гутал муут гурвын ард...

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө


Гутал - сэтгэл санааны толь

Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.

Ш  Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л ө...

Сэтгэгдлүүд (38) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-30 - Нүдэнд харагдах хоёр далбагар дэлбээг чих гэдэггүй юмаа

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө
Чихээр хатгуулахаар ээж тарваганы тос дусааж, тамхины утаа үлээх гээд янз бүрийн аргаар “эмчилдэг” байж билээ. Амь наснаас хол гээд хэрийн өвчнийг бид хайхралгүй өөрсдөө эмчлэх гэж оролддог. Тэгээд өнгөрсөн хойно нь амаа барьдаг. Чихээр хатгуулаад байна аа гэж ярьдагаас эмнэлэг барааддаг нь ч цөөн. Энэ удаагийнхаа “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “ЭМЖЖМА” чих, хамар хоолойн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Э.Жаргалхүүг урьж чихний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
- Сүүлийн үед манай оронд зонхилон тохиолдож байгаа сонсголын өвчлөл, түүний шалтгаан нь юу байна вэ?
- Чих...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-30 - Хөшиг хэрэглээ төдий бус интерьерийн салшгүй хэсэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Байрандаа засвар хийсний дараа тавилга сэлтээ сонгох гээд чамлахааргүй ажил ундарлаа. Өөрийнхөө сэтгэлд таарсан тавилгыг сонгох гэж их хотын гудамжаар хөлөө эцтэл бэдэрсний эцэст ямартаа ч сэтгэл хангалуун байхаар сонголт хийж чадлаа. Гэтэл хамгийн чухал зүйлээ мартчихаж. Энэ бол хөшиг. Хүүхдийн өрөөнд үлгэрийн баатруудтай, хачин чамин хөшиг сонгочихож болох л байх. Харин унтлагын, зочны, гал тогооныхоо өрөөнүүдэд ямар хөшиг сонгох вэ гэж хэсэг бодлоо. Хананы дагуу өнгөтэй байвал зүгээр юм гэж шийдээд дахиад л дэлгүүр хэсэх ажилдаа оров. Голдуу л материал, эдэлгээг нь бас ү...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-25 - Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!

Бичсэн: Blessing Tara


Та хэзээ нэгэн цaгт шинжлэх ухаан, техник хөгжиж, бaс саран дээр амралтаа өнгөрөөж, эсвэл амьдаpч болно гэдэгт итгэдэг үү?Тэгвэл саран дээр өөрийн эдлэн газраа худалдаж авах боломж нээгдээд удаагүй байна.

Энэ боломжийг нэгэн хуулийн цоорхой нээж өгчээ.
Эхний огторгуйруу нисэх оролдлого болж өнгөрснөөс хойш, Америк ах дүү нар "Outer Space Treaty" хэмээх нэгэн хууль гаргаж гэнэ. Түүндээ "ямар ч улсын засгийн газар, төр, эрх барих байгууллага дэлхийгээс гадна сансарт газар эзэмших эрхгүй болно" гэж заасан байна. Түүнээс биш хувь хүн болохгүй ээ гэж зааж өгөөгүй гэнэ.
Бас нэгэн хуульд : Х...
Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-24 - Тамтай юм бэ?

Бичсэн: gereltuya
Түрүүнээс хойш худалч хүнд бараг мэддэг таньдаг болгоноос нэг ийм юм ирээд байхын. Ёстой тамтай юм аа. Сүрдүүлээд байгаа ч юм шиг. Би ч уул нь ийм юманд итгээд байдаггүй л дээ. Гэхдээ л...

Хэрвээ та үүнийг хэнд ч илгээхгүйгээр ганцаараа уншчихаад устгах юм бол бүтэн жил юу ч үгүй хоосон байх болно!

Дуустал нь унш.
    

    

    

    

    

    

Как приманить Деньги.
    

Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнуу...

Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-23 - Юм юмнаас

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Хүний боломжийн хязгаар хаана хүрээд зогсох вэ?

100 метрийн гүйлтэд 10.6 секундийн амжилт үзүүлж байсан эрчүүд энэ зууны эхээр 9.69 секунд гүйж амжилтаа ахиулжээ. Хамгийн сүүлийн жишээ бол Бээжинд болсон зуны ХХIX олимпод Ямайкийн гүйгч Усейн Болт ийм амжилтыг үзүүлж спорт сонирхогчдыг гайхшируулсан. 2030 онд 100 метрийн гүйлтэд тамирчид 9.45 секунд гүйх бөгөөд амжилтын буухиа ч үргэлжилсээр байна гэж эрдэмтэд үзжээ. 150 жилийн дараа энэ амжилтын буухиа 8 секундэд тун дөхөж очих бололтой. Судлаачдын математик загварчлалаар 100-150 жилийн дараа 100 метрийн гүйлтийн дээд амж...

Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 18 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн