Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2009-03-12 - 3 жилийн ой тэмдэглэх тухайд...

Бичсэн: gereltuya Ангилал: Блогчдод хамаатай
Гуравдугаар сарын 21,22-нд блогмн-ийхэн уулзая гэж байсныг эрхэм нөхөд санаж байгаа буй за. Амралтанд очоод хонох эсэх дээр санал хуваагдаад байгаам шиг байна. Хоногоор явах ч хэцүү л байна. Гэхдээ миний хувьд олонхийг дагана. Харин аятайхан агаар салхитай газар мэддэг хүн байвал санал болгоорой. Би нэг газартай ярьсан боловч тэднийх захиалгатай байгаа гэнэ. Явахаасаа өмнө нэг уулзаж мөнгө төгрөг энэ тэр юмаа тохирвол ямар вэ гэж асуух гэсэн юм. Хариу хүлээж сууна...
...
Сэтгэгдлүүд (66) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-11 - Aлуурчин чухам хэн байв?

Бичсэн: Blessing Tara Ангилал: Crime
Барны эзэн хүүхэн Дорис барныхаа гал тогоонд дэргэдэх өрөөнд сууж байгаа 4 өлссөн хүүхэддээ хоол хийж өгөөд зогсож байв.
Тэдний 4 баньд танхай дээрэнгүйгээрээ тэр хотдоо нэртэйгээ, түүгээрээ ч их бардамнана.
Гэнэт буун дуу хадав.
Дорис айж сандран галт тогооноосоо  гарч ирэхэд азаар 4 хүүхэд нь амьд мэнд гэхдээ хөрш барны эзэн үүдний босгон дээр цус урсган хэвтэх агаад түүний дэргэд алуурчны үлдээсэн буу байлаа. Дорисын 4 хүү болох Жэйк, Том, Дирк, Харри харин инээдээ нуун ядан зогсоно.
Тэр 4-н нэг нь яах аргагүй алуурчин байсан. Яг буу дуугарах үед 1 нь  Whiskey хундагалахаар текний ард ...
Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-10 - Ихэр хоёр хайр...

Бичсэн: gereltuya Ангилал:
Ихэр хоёр хайр
Ээж аавын хайраас ургасан
Ихэр хоёр хайр минь ээ
Энэрэл хайрын охь болсон
Ижил хоёр үр мин ээ
Аав ээжийн сэтгэлийн уяа
Адилхан хоёр хайр минь ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалах
Алаг бөмбүүл эрдэнэс минь ээ
Уйлж хоносон шөнө бүрээрээ
Ухаарал бэлэглэсэн үрс минь ээ
Ундран гарах хайрын урсгалаас
Уудалж авсан дуслууд минь ээ
Хан буурал хорвоогоос
Хүсч авсан бэлэг юм шүү
Хүндлэл хайрын ногоон төглөөс
Хадгалж үлдсэн жимсхэн юм шүү
Аав ээжийн хайраас ургасан
Амин хоёр эрдэнэ минь ээ
Алдхан биеийг минь жаргааж ирсэн
Ангаахай бяцхан үрс минь ээ...
Хамгаас хайртай ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-09 - Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....

Бичсэн: Blessing Tara Ангилал: хүмүүс
Үргэлжлэл

Эмэгтэй хүн  яагаад 00 явахдаа дор хаяж 2-уулаа явдаг юм бол....

Та нар бүгд л мэднэ дөө. Нэг газар олуулаа яръж хөөрөөд сууж байтал, эмэгтэйчүүд нь толгой дохиж, нүд ирмэлцэж байгаад л дор хаяж 2улаа босоод цүнхнүүдээ аваад яваад өгдөг. Ширээнд нэг ч эмэгтэй үлдэхгүй бүгд босоод алга болчих үе ч байдаг.
20 зууны дунд үеийг хүртэл татдаг устай 00 хэрэглэж эхлэхээс өмнө эмэгтэйчүүд гадаа гарч зайдуу орших 00руу явахдаа харанхуйгаас болж дандаа дор хаяж 2 уулаа ханьтай явдаг байж.Хэдийгээр одоо манай монголын хөдөөг эс тооцвол гадаа гараад байх хэрэггүй болсон ч эмэгтэйчүүд өн...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-09 - бүх блогчидод

Бичсэн: g84

Уриалга гаргасан нийтлэлийн мөрөөр....

...Адаацаг уул, Тахилгын уулаас хойш 25км, Хараа-Дэл уулаас зүүн урагш 40км зайд БаянБараат уулаас баруун хойш 30км хүрэхгүй зайд Хайрхан хэмээх давст нуурын баруун ард дээр Зоргол Хайрхан хэмээх 1668м үнэмлэхүй өндөртэй нэгэн сайхан уулын хормойд экспедицийнхэн нэгэн шөнө майхантай отоглон хоноглож билээ.

тэр шөнө кургзур сайтай жолооч ахын маань галын дэргэд ярьсан яриа байсхийгээд сэтгэлд сэдрэн дурсагдсаар ирсэн билээ. хожим Зоргол Хайрхан уулын хажуу бэлд, Борын хөндийд бушхүүгийн үлгэрийн шулам амилсан тухай сониноос дуулиант мэдээ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-08 - 5 минутын өмнө...

Бичсэн: gereltuya
5-н минутын өмнө мартын 8-ны мессеж уншаад инээж байв. харин одоо... Үүнийг уншаарай тэгээд илүү олон хүнд дуулгаарай...   https://enhmandah.blogmn.net/20977/#comments_bottom

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-07 - Уруулаа буд бүсгүй минь...

Бичсэн: gereltuya Ангилал: Баярын мэндчилгээ

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн  дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж

Эрүүл энх, аз жаргалтай,  инээд баясал дүүрэн явахыг  ерөөе

 

Уруулаа буд бүсгүй минь

Унжгар дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

Намбархаж бүү сүйд бол

Хүссэнээрээ амьдар бүсгүй минь

Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь

Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй ганган ша...

Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-06 - Тэр өдрүүд яг зүүд шиг...

Бичсэн: gereltuya Ангилал: Дурсамж
Тэр өдрүүд яг зүүд шиг... Ийн хэлээд санаа алдан сууна. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр багшийн дээдийн оюутны 3-р байрны 403 тоот өрөөнд айл болон амьдрахаар бид очиж байсансан. Цөөхөн аяга таваг, нэг гудас, нэг хөнжил, нэг дэр, хоёр чемодан, хоёр тавиур гээд манайх цомхон ч гэлээ сайхан айл болсон. "МАНАЙХ". Энэ л оюутны байранд хүү, охин хоёр минь хүн болж, өнөөдөр бид хүний дайтай явна. Харин чи минь алгаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг зүрхэндээ хадгалж явахад хүнд санагдах өдрүүд байх юм. Сайхан дурсамж, сайхан инээд, сайхан..., сайхан... Ийм тодотголтой зүйлүүд өнөөдөр надад цөөхөн ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-05 - Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!

Бичсэн: Blessing Tara Ангилал: хүмүүс
Эмэгтэй хүн яахаараа дандаа үглэж байдаг юм бол, яагаад 00 явахдаа дор хаяж 2уулаа явдаг юм бол, яагаад дэлгүүр хэсэх дуртай байдаг бол, яагаад юм л болохоор уйлаад унадаг юм бол эрэгтэй та асууж байсануу? Мэдээж

Тэгвэл эмэгтэйчүүд мөн адил энэ эрчүүд яагаад  дандаа өөрийнхөө зөв болгох гэдэг юм бол, яагаад 00-д суугаад морь харчихаж чаддаггүй юм бол, яагаад загасчилна гээд алга болчихдог юм бол, яагаад хувцасны шкафныхаа хаалгыг нээж өмнө нь зогчихоод  миний тийм цамц, ийм оймс хааччихсын, алга байна гээд орилоод байдаг юм бол гэж асууж таараа.

Тэгвэл тэр болгон шинжлэх ухаанаар нотлогд...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-03-05 - Жаргал хаана байдаг вэ?

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл
Оройхон ажлаа дуусгаад гэрийн зүг алхаж явтал утас хангинан дуугарлаа. Харвал найз охин маань залгаж байнаа.
- Байна уу? Сайн уу? Сонин юу байна? гэвэл
- Байна, байна. Чи хаана байна? Уулзах хэрэг байна. Уулзаж байгаад тухтай ярья...
Ингээд бид хоёр уулзахаар боллоо. Жижиг кафед орж жүүс захиалангаа юу болсныг сонирхвол найз маань "Өнөөдөр дүүгийнхээ гэрт очлоо. Ийм уруу дорой амьдарч байгааг нь ер мэдээгүй юм байна. Уулын орой дээр шахуу дөрвөн ханатай гэр, гэр ч гэж дээ яйжийсан муухай оромжинд..." гэж ирээд хоолой нь зангирлаа. Чи чинь ерөөсөө дүүгийндээ очиж байгаагүй юм уу? Дүү чинь...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 20 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн