

. 2009-02-13 - Муу хүн үхдэггүй гэдэг үг ямар үнэн юм бэ?
Бичсэн: gereltuya
|
Өөртөө яг ингэж хэлсэн... Өөрөө өөртөө, тэгээд бас энэ амьдралд үнэн голоосоо гомдоод байна. Гурав хоногийн өмнө ажлаасаа тараад харьхаар явж байгаад замын хашлага дээр хальтирч унаад хөлөө гэмтээчихлээ. Тэгээд л 2 хоног гэртээ хэвтэж байхдаа ингэж бодсоон. Өвдсөндөө ч биш, зүгээр юунд ч юм бэ дургүй хүрээд... Намайг хальтирч унахад машин ирээд мөргөчихгүй яав даа гэж хүртэл бодоод... Би энэ амьдралд хайртай. Гэхдээ хэтэрхий их, бүүр их ганцаардаж байна. Өвдөөд уйлахад хажууд хэн нэгэн сэрүүн бөртөлзөх ямар сайхан гэдгийг одоо л хамгийн ихээр мэдэрч байна. Намайг үхэх гээд хэвтэж байсан ч... И...
|
Сэтгэгдлүүд (10)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-10 - Би нэг зэрэг 60 хүүхэдтэй ажиллахгүй ээ гээд хэлчих зоригтой багш алга
- Боловсрол үнэгүйдэж байгаа тухай бараг хүн бүр ярьж байна. Гэхдээ бодитойгоор хийсэн зүйл харагдахгүй л байна шүү дээ. Та гарцыг хэрхэн харж байна?
- Миний бодлоор боловсролоо чанартай болгоё гэвэл багшаа чадвартай болгох хэрэгтэй гэж боддог юм. Өнөөдрийн манай нийгэмд багш чанартай байх, өөрийгөө хөгжүүлэх боломж дутмаг байгаа. Өөрийнхөө ажилд эзэн болоод, ажилдаа бүхнээ зориулж, өөрийнхөө ажлын утга учрыг ойлгосон цагт л хүн хөгждөг. Бид зах зээлийн нийгэмд шилжиж ороод хориод жилийг үдэж байна. Энэ хугацаанд ерөнхий боловсролын болон дээд сургуулиуд багшийг шилж ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-10 - ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН
Бичсэн: Boloroo
...үргэлжлэл......бас нэг хэсэг материал...
МАЗААЛАЙ БААВГАЙГ МӨХЛӨӨС
АВРАХ НЬ ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН
Мазаалай баавгай 19 дүгээр зууны эхэн үеэр, нилээд өргөн дэлгэр тархацтай тоо толгойн хувьд ч цөөнгүй байсан тухай судпаачдын тэмдэглэл, нутгийн ардуудын ам мэдээнд тодорхой дурьдсан байдаг.
Тухайлбал: Зүүн зугт Тосои бумбын нуруу.Тост, Нэмэхт, Алтан уулнаас баруун тийш Эдрэнгийн нурууны өврөер Ажбогд, Хавтаг, Байтаг уул хүртэл, Өмнө зүгт Монгол-Хятадын хил дагуу өргөн уудам нутагт тархаж байсан мэдээ байна.
1942 онд Байтагийн Заставт хилийн харуулын цэрэг нэгэн бие гүй...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-10 - Зар...
Эх сурвалж...
Зохиогч Айн Рэндэд уг зохиолын санаа 1935 онд төрж, 1938 оноос эхлэн бичиж, 1943 онд туурвиж дуусгасан гэдэг. Хоёрдахь хэвлэл нь 1968 онд гарч, АНУ-ын их, дээд сургуулиудыг жинхэнээсээ байлдаг дагуулж байв. Энэ номын тухай маргаан мэтгэлцээн анги, танхим, дотуур байр гээд хаа сайгүй өрнөж, шүүн хэлэлцэж байжээ. Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ, гагцхүү үйл хэрэгт л итгэ гэсэн зарчмыг нэвт шингээсэн роман юм. Дэлхий дахиныг байлдан дагуулж байсан, одоо ч эрэлт хэрэгцээтэй байгаа энэхүү бүтээлийг Ч.Батчулуун, Б.Батбуян нар монгол хэлнээ хөрвүүлэн уншигч түмэндээ хүргэж б...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-09 - Харамч
Бичсэн: Boloroo
|
Чиний гэгээ надад
тодоос тод сонсогдохын
Чимээгүй уйлах нь хүслэн...
Чийгт бороо нь үнэр...
Чинагш дуслах нь аялгуу...
Ийм цагийн жаргал...
Надаас хааяа урсахын
Хамгийн чанга хэнгэргийг
Хамгийн зөөлнөөр дэлдүүлж,
Хамгийн сайхан цэцэг
Хайрын амтаар дэлбээлэхын
Хайрын тухай би гоё шүлэг уншлаа
Харин түүнээс ч илүүг
Харамлаад бичиж чадахгүй...
...
|
Сэтгэгдлүүд (14)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-09 - Ховор амьтан хамгаалах үндэсний комисс
О. Доржраа гуайн бидэнд танилцуулсан материалуудаас та бүхэнд хүргэе.
Товч танилцуулга
МОНГОЛЫН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ.
Монгол улсын Засгийн газар анх 1990 онд 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот захирамжаар тахийг угуул нутагт нь сэргээн нутагшуулах үндэсний комиссыг 14 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны нарийн бичгийн даргатай байгуулж ажиллуулсан юм.
Тус комисс нь тахийг Монгол орондоо сэргээн нутагшуулах, улмаар анх амьдарч байсан газарт нь тавьж зэрлэгшүүлэх зорилгоор өөрийн орны болон гадаад орнуудын амьтны хүрээлэнгүүд, тахь судлаач эрдэмтэд, б...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-06 - Уулзалт
|
Бид энэ санаачлагаа гаргаад хагас сар болж байгаа хэдий ч олон санал, санаачлагууд гарч тэдгээрийг хэрэгжүүлж тодорхой үр дүн болгох гэж хичээж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд өчигдөр Амараа, банжигийн Батаа123 бид гуравуул "Ховор амьтан хамгаалах үндэсний комисс"-ын нарийн бичигийн дарга О. Доржраа гуайтай Мазаалайн талаар болон энэ чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа ажилуудын талаар мэдээлэл авах зорилгоор уулзлаа. Биднийг халуун дотноор хүлээн авч ховор амьтдын болон Мазаалайн талаар, комиссынхаа үйл ажиллагааны талаар, судалгаа шинжилгээний ажилуудынхаа талаар товч, тодорхой ярьж өгч, бидн...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-05 - Ажил хэрэгч хүний амжилтын түлхүүр-Нэрийн хуудас
Дундад зууны үед язгууртан хатагтай нар өөрийн нэрийг бичсэн жижигхэн цаасыг бусдад илгээж, танилцан мэндчилдэг байсан бөгөөд энэ хэрэглээ нь дэлхий нийтээр өргөн тархаж ажил хэрэгч хэн бүхний өөрийгөө танилцуулах, бусад хүнтэй танилцах соёлын нэгээхэн хэсэг болон тогтжээ. Өнөөдөр хүмүүс бие биетэйгээ танилцах хамгийн түгээмэл хэлбэр нь нэрийн хуудас солилцох явдал болжээ. Түүнийг хүмүүс өөр хоорондоо танилцах, баяр хүргэх, талархал илэрхийлэх, эмгэнэл илэрхийлэх зэргээр хэрэглэдэг бөгөөд нэрийн хуудсыг хэд хэдэн янзаар тухайлбал, албан ажлын, хувийн буюу гэр бүлийн хэрэгцээний гэж төрөлжүүл...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-04 - Танилцуулга
Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?
Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэг...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-02-03 - GOOGLE OCEAN
|
Google бас л нэг гоё санаа бодож олсон байна. Энэ бол далайн зургийг хавсаргасан Google Earth Version 5.0.
Ялангуяа далайгүй орны монголчууд компютер-аасаа зөвхөн дэлхийн далайн зургийг хараад зогсохгүй, норохгүйгээр далайд шумбаж, далайн ургамал амьтны ертөнцтэй танйлцаж болох боломж нээгдэж байгаа юм. Энэхүү Google Ocean-г суулгаад, аль нэг далайг олж томруулаад хулганаараа л далайд шумбаад байж дээ.
- Маш олон далайн сонирхолтой зураг болоод Video үзэж сонирхох
- Тусгай хамгаалатанд орсон болоод сүйрэх аюлд ороод байгаа ( жишээ нь АвсталийнGreat Barrier Reef) -н тухай...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|