Өөртөө зохиосон жаргал минь чинийх
Өглөөнөөс урьтаж ирсэн зүүд ч чинийх
Уйлж суугаа нулимс минь чинийх
Уйгарлаж шаналсан бодол ч чинийх
Надад өөрийн гэх зүйл байгаа эсэхэд эргэлзэнэ
Намайг гэх хүмүүс байгаа үгүйд ч эргэлзэнэ
Бодит байдалд өөрийгөө мэдрэхээс эмээнэ
Бодол санаа төсөөллийнхөө орон зайд амьлахыг л хүснэ
Хэтэрхий халуун байна миний сэтгэл
Хэтэрхий хөшүүн байна миний итгэл
Хэтэрхий уйтгартай байна энэ амьдрал
Хэтэрхий урамгүй байна энэ өдөр...
...