

. 2009-06-03 - Нэг л мэдэхэд
Бичсэн: gereltuya Ангилал:
Шүлэг
.fullpost{display:inline;}
Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна
Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихэ...
|
Сэтгэгдлүүд (16)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-06-02 - Хүүхэддээ тавхан хормыг зарцуул
Хүүхдийн баяр хаяанд тулж ээж аавууд бэлгээ базаагаад л... Харин энэ өдрүүдэд томчуудаас, тэр тусмаа эрх мэдэлтэй хүмүүсээс хүүхдийн төлөө юу хийж байгааг нь асуумаар. Бид үнэхээр хүүхдүүдээ баярлуулж чадаж байна уу? Чихрээр хуурч, гоё үгээр бялууруулаад л жилийн дөрвөн улиралдаа ганцхан өдрийг нь тэднийх хэмээн зарлаад л... Энэ дугаарынхаа зочноор “Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийн дарга Н.Тогтохнямыг урьлаа.
- Хүүхдийн эрх гэдэг ойлголт манайд гадаад дотоодын байгууллагуудын шугамаар “импортлогдож” орж ирсэн асуудал юм шиг ойлгогддог. Тэгэхээр хүүхдийн эрх гэж яг юу...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-06-02 - Эрэгтэй хүний арьс “тэвчээртэй” байдаг
Хүдэр бор арьс эрчүүдийн бахархал гэсэн ойлголт аль эрт моодноос гарчээ. Долоо хоногтоо нэг маск тавиулж, өглөө нүүрэндээ тос түрхэж, гадагш гарахдаа нарны хамгаалалтын тос хэрэглэх нь тийм гаж зүйл шиг санагдахаа хэдийнэ больжээ. Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс эрүүл, толигор байдаг. Эрэгтэйчүүдийн арьс хавар, зундаа тослогийн хэмжээ нэмэгдэж, арьсан дээр нөсөө толбо гарах нь элбэгшдэг. Нарны хэт ...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-06-02 - Би эндхийн ажилчин
|
"Цаг төр, хүмүүс" сэтгүүлд ажиллаад нэг жил болчихжээ. Цаг хугацаа хэтэрхий хурдан байна. Юу ч хийж амжаагүй байтал бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөж. Энэ жижигхэн өрөөнд амьдрал тэр чигээрээ буцалж байдагт нь би хайртай. Зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө бус, бүхнийг ул суурьтай бодож үг бүрээ бодож, жижиг зүйлийг ч олон талаас нь няцалж, бяцалж бичихийн сайхныг эндээс би мэдэрсэн. Цөөхүүлээ ч гэсэн гар нийлсэн хамт олныхоо дунд инээж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа маань ч миний бахархал. Эхнийхээ дугаарыг уншигчиддаа хүргээд жил гаруйн хугацааг үдэж байгаа манай хамт олон өнөөдөр 83 дахь дугаараа гар...
|
Сэтгэгдлүүд (12)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-05-26 - Бурханыг үзэн яджийна
|
Хараал ид... Новш гэж... Бурхан гэж байдаг юм бол одоо гүйж очоод алалцмаар байна. Яагаад яагаад нэг хэсэгт нь зовлонг, үхлийг, хагацлыг ингэж ихээр нь өгөөд байдаг юм бэ? Ямар гэм хийсэн гэж... Яасан гэж... Намайг ингэж байхаар өөрийг минь үхүүлчихээч... Чам шиг юм чадахгүй л дээ... Харжийна, басжийна... Хоншоор чинь хүрвэл аваад яв... Очоод чамтай нэгийгээ үзве. Хүмүүсийн нулимс, гуниг, гутралд сэтгэл чинь ханах болоогүй юу? Новш гэж... Ойрхон садангийн хоёрхон настай жаахан хүү өчигдөр тэнгэрт хальж... Хоёрхон настай шүү дээ, тэр минь... Ямар ч гэм зэмгүй, инээдээр бялуурсан жаахан тэр мин...
|
Сэтгэгдлүүд (14)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-05-26 - Бид хүүхдэдээ хэрхэн ханддаг вэ?
Хүн биш хүүхэд Найзын маань дүү дүрслэх урлагийн сургууль төгсөөд ажилд орохоор болсон юм. Энэ тухай найз маань их л баярлангуй ярьж, бид ч хүүхдийн номын зураг зурдаг хүн ховор, насных нь онцлогт тохируулаад сайн зураг зурвал “од” болох магадлалтай гэж ирээд л хэсэг ярилцаж байлаа. Харин саяхан нөгөө залуутайгаа тааралдсан чинь ажлаасаа гарчихаж. Яагаад гэж асуувал “Багш маань хүүхдийн номын зураг зурснаас уран бүтээлээ хий гэж загнасан” гэдэг байгаа. Хүүхдийн ном тэгээд уран бүтээл биш гэж үү? Дээхнэ нэг цэргийг автобусанд суусан чинь нэг хүн “Наадах чинь хүн биш цэрэг явж байна” гэсэн гэдэ...
|
Сэтгэгдлүүд (7)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-05-25 - Мэдэхгүй мэдрэмж
Бичсэн: gereltuya Ангилал:
Шүлэг
|
Танил бус мэдрэмж намайг зовооно
Тарчилж байгаа баярлаж байгаагаа би үл мэднэ
Мэдэхгүй, огт өөр мэдрэмж намайг хоргооно
Магад би баярласан байх бас гомдсон байх
Тийм гэхийн аргагүй тэр мэдрэмжийг
Тэндээс эндээс ер хаанаас ирснийг нь мэдэхгүй
Намайг хоргоосон, эсвэл би түүнийг ээрсэн үү
Нэг хоёр хэдэн өдөр ийм баснаа санахгүй нь...
Танил бус тэр мэдрэмж дахиад ирэх эсэхэд эргэлзэнэ
Танил болоод надад ирнэ гэж итгэнэ
Мэдэхгүй тэр мэдрэмж битгий ирээсэй гэж хүснэ
Мэддэг бочихоороо айчихна гэж өөрөөсөө айна
...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-05-25 - Өөрчлөлт...
|
Өчдөр Багануураас нэлээд орой ирсэн тул санал хураах байр хаахаас өмнө амжиж саналаа өгөх гэж хэрэндээ бас бажгадав. Өглөө зургаа өнгөрөөж сэрчихээд Ийглийн мэдээгээр Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай сонсов. Сонгуулийн өмнө хоёр чавганц уралдаад нэг нь түрүүлнэ, хэн хэнээсээ дээрдэх юм алга, гэхдээ Н.Энхбаярыг өөрчлөөд үзвэл... гэсэн бодол надад байсан. Гэхдээ сонгуулийн хэсгийн болон нутаг дэвсгэрийн хороо тэр чигээрээ Н.Энхбаярын талд ажиллах учир урьд урьдны сонгуулиудтай адил луйвардаад л Н.Энхбаяр ялах байх гэж таамаглаж байв. Зиа тээд гэрээсээ гар...
|
Сэтгэгдлүүд (16)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2009-05-22 - KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
Бичсэн: g84
|
Дараа сарын 08-нд УБ хот Хөвсгөлийн чиглэлд аялал, Англи хэлний зуны сургалтын эхний ээлжийнхэн хөдлөх юм гэнэ.
Ийм таатай мэдээг сонсоод нэг насны боловсролоор тархийг маань цэнэглэж өгөх, ажил хэргийн байнгын хэрэглээ болсон хэлний мэдлэгээ анх шатнаас нь эхлэн дээшлүүлж болох, аливаа улс төрийн сонгууль, их хотын дуу чимээнээс хол, нерви, стрессгүй орчинд, байгалийн онгон тансаг байдалд эрч хүчээ сэлбэж, багачууд хүүхдүүд PC тоглоом элдэв муу зуршлаас алс, залууст шинэ орчин, шинэ танил, бүтээлч амралтыг цогцлоож чадсаныг нь олзуурхан, та бүхэнд дараах уриалгыг сонордуулж байгаа юм.
...
|
Шууд холбоос
|
. 2009-05-21 - Мөн ч их...
|
Шинэ өглөөний мэнд. Блогмн маань хэвийн ажиллаад дээрээс нь миний ажил өөдрөг бүтэмжтэй байгааг ч хэлэх үү сайхан байна. Энэ талбар дээр бичлэг оруулах гэсэн чинь гар хөл салгалж, яарч, сандарч, догдолж этр... Мөн ч их сайхан байна даа. Сонгууль болох гээд ажил, гэр ер нь хаа сайгүй улс төр. Сонин хэвлэл, телевиз радио гүэ ерөө үзэж, харж сонсох юм бараг алга. Мөн ч их залхаж байна даа хөөрхий. За тэгж байтал хүүхдийн баяр болох нь... Хоёр зулүзага дээрээ очиж хэд хононоо. Жаргал гэж тэр л байх. Мөн ч их санасан шүү зулзагануудаа. Аан нээрээ "Цаг төр, хүмүүс" сэтгүүлийн шинэ дугаар гарсан. "Би...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|