Нөхөр бид хоёр нэг зүйл дээр санал нийлдэггүй юм. Хүүхдийг зодож, шийтгэж хүмүүжүүлэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин нөхөр маань эрэгтэй хүүхдэд даруулга хэрэгтэй гээд дэмий зүйл дээр бүсээ бариад дайрдаг. Ажил ихтэй болохоороо хүүгээ хэнтэй, хаагуур, юу хийж явааг нь бараг мэддэггүй. Өсвөр насны хүү маань миний эзгүйд тамхи татаж байгаад аавдаа баригдчихаж. Орой гэртээ ирэхэд эгээ л дайн болчихсон аятай хамаг юм ундуй сундуй. Хүү маань өндөр халуунтай байсан. Хэдийгээр буруу зүйл хийсэн ч гэсэн ийм алхам хийсэнд нь гомддог. Хүүгийн маань буруу биш шүү дээ. Ю...