Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2009-01-08 - 2009-01-08

Бичсэн: Boloroo
     Болзоо

Би чамд очих нь очно
Бичсэн шүлэг минь
Цэцэг болж ургахын үес
Билэг авьяас минь
Эцэг болж төрөхийн цагс
Би чамд
Биегүй цэнхэр
Манан болж очно
Бийргүй цагаан
Будаг болж очно


Найз нь чамд очих нь очно
Нас минь цас болж
Намайг чамайг бүрхэх үес
Нар минь өвс болж
Надаас чамаас ургахын цагс
Чамдаа би
Чандаган цагаан
Үүл болж очно
Чарганы мөртэй
Цас болж очно

Чамтай уулзах
Цагаа би таарууллаа
Хавар гандсан цэцэгс
Намар ургана гэж
Хан тэнгэрээс газар руу
Навчис нахиалана гэж
Зуд нүүрэлдэг өвлөөр
Бороо шиврэнэ гэж
Цагаа би түлхлээ...
Чамайг би хүлээнэ ээ.
Т. Зөнбилэг


            


...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-07 - Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ

Бичсэн: Boloroo

"Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ" гэсэн үгээр эхэлдэг энэ номыг саяхан хамаг мэдрэлээ нэг зүгт болгоод уншлаа. Илүү өмнө уншаагүйдээ бараг харамсаж байлаа.
Нилээн хэдэн хоног үйл явдал, дүрүүдийн дунд нь бараг амьдарч байлаа.
Сүүлийн үед уншсан номууд дотороос надад ингэж сэтгэгдэл төрүүлсэн ном цөөхөн гэж хэлэхэд бараг болох байх шүү.
Ер нь бидний багаасаа уншиж ирсэн зохиолууд дотор энэ сэдвээр үнэнд ойр бичсэн ном зохиол цөөхөн байдаг байх.
Хүүхэд, залуус бид эх орныхоо түүхийг, болж өнгөрсөн үйл явдлуудыг их олон талаас нь, үнэн зөвөөр нь мэдэж, өвөг дээдсээ үнэнээр нь дурсаж...
Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-05 - 2009 оны эхний бичлэг

Бичсэн: Boloroo
                    Хүсэл минь...
-Дөнгөж сая бодсон бодлыг минь бурхан өршөөг,
-Бодхоос чинь өмнө уучилсан охин минь
-Тэр намайг ойлгоогүй байх өө
-Үгүй ээ,Хэтэрхий их үзэн ядалт, хэтэрхий их хайр бол зовлон билээ. Нэг нь эерэг зүйлийн туйл, нөгөө нь эсрэг талын туйл. Тэрийг чи маш сайн мэддэг шүү дээ.
-Тэг дунд нь би зогсож чадахгүй байна
-Тэр бол амьдрал охин минь



...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-01-05 - Бүх л зүйл шив шинэхэн, харин би л...

Бичсэн: gereltuya
За хө, эрхэм та нөхөддөө шинэ оны мэндийг их л хожуу хүргэж байна., уучлаарай. Цаг хугацаа хэтэрхий, хэтэрхий гэж хэлэхэд ч багадмаар тийм хурдан урссаар... Шинэ жилийн, шинэ долоо хоногийн анхны өдрөө гэж... Харин би ширээнийхээ ард яг хэвээрээ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-31 - чив чимээгүй, би ганцаар юм шиг ертөнц*

Бичсэн: g84
ертөнц тэр чигээрээ баярлаж байгаа гэдэгт итгэ
ерөөсөө энэ баяраас чи л гээгдэж үлдсэн ээ мэдэр
хэн ч байхгүй, Чернобыль-ийн гудамж шиг нам гүмхэн байна гэдгийг олж хар
чөтгөрөөр ч болтугай хань татмаар ганцаардалд
өөрсдийнхөө мэдэх размер бүрээр гуниг эсгэ
хэн ч харахгүй ч гэлээ өөртөө нөмөрсөн гунигаа даахгүй болтол оо, хүнгүй гудамжаар алах
гав ганцаараа чимгэлсэн гацуур мод оо хараад галын дэргэд суугаад тамхиа асаа...

хайр, хавар, намар, бороо, солонго, бас бус юмс, үнэртэн, тансагхан цэцэгс, хоол, зууш цөм ганцаардал руу хөтлөөд
өглөөний цайны ширээний цаана эсвэл наана ганцаар...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-25 - Monita нөхөд өөө*

Бичсэн: g84
байршил: Аура

би Ариустай хамт сууж байна, түүний монита нь надаар дамжуулан баярлуулж болно.мэдээж үйлчилгээний хөлс байгаа

өдрийн цайндаа адууны махтай сармистай шөл захиалчих аад сууж байна.

ингэхэд би анх монита гэж юу гэж байгааг нь мэддэггүй байсийм.

нэг удаа найзуудтай зуслан явсийм, анх удаа.

тэгээд л өлсөнө гээд байхаар нь халаасныхаа бүх мөнгөөр гурилан боов авсийм. 18кг... даахгүй зөөгөөд л оруулсан даг. автобусанд дүүрэн хүүхэд, намайг очоод ТҮЦ нээх гэж байгаам байна гэцгаагаад л...
 аймаг сум бүрээс ирсэн үеийн хүүхдүүд...
.....-ийн үндэсний цугларалт байсийм...
...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - blog new year

Бичсэн: g84

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - Баярын ширээний “гоёл”

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хүүхнүүд гоёлоо зэхэн, хүүхдүүд гацуураа чимэглэн шинэ жилийн баярыг хүлээж байна. Найз нөхөд, хамт олны баярт уригдаж явсаар нэг л мэдэхэд 12 сарын 31 болчихно. Эзэгтэй та хамгийн сайхан оройг тэгс ингэс гээд өнгөрөөхөөр хам хум хоол хүнс цуглуулж бялуу, буузаар шинэ оныг угтаж хэрхэвч болохгүй шүү. Гэр бүлийнхнийгээ сэтгэл хангалуун баяр жаргалтай байлгах зүйл бол халуун дулаан уур амьсгал бас сэтгэл гарган “урласан” баярын ширээ. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн чухал хэсэг байх  нь. Баярын бялуу, хоол унд, амттан тэргүүтн...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - “Диваажингийн мод” аз жаргал бэлгэддэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутам...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-22 - Таны сав суулга “эрүүл” үү?

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хоол ундыг эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганд бэлтгэх нь хамгийн чухал. Чанартай сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч сав нь элдэв төрлийн химийн бодис, хүнд металл агуулж байвал таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нь дамжиггүй. Өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаа бөгөөд тэдгээрийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар хамтдаа сонирхъё.

Хөнгөн цагаан. Уг материалаар хийгдсэн сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай ч халал...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 27 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн