Эрхэм уншигчийн амрыг эрье!!!



widgeo



widgeo

widget

. 2008-12-19 - ХАЙР ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ НУЛИМС...

Бичсэн: gereltuya
Өөрийгөө ойлгохоо болиод уджээ. Сүүлийн үед харин жаахан уужуухан байх гэж байдгаараа хичээгээд тэгээд "Хайр гэдэг чинь зүгээр нулимс юм байна" гэж бодоод л... Хүүдээ хайртай, хааяахан санаад уйлдаг юм. Нялхаараа юм байж ухаантай. Одоо өвөө, эмээтэйгээ Багануурт амьдарч байгаа. Охиноо санаа адлахынх нь тоогоор өрөвдөөд байдаг юм. "Би аавыгаа санаж болохгүй тэ, та уйлна" гээд л... Амралтын өдрүүдээр ээж дээрээ очсон юм. Сэмэрч үл барагдах хорвоо... Мэдэхгүй ээ, ээжийгээ, хүүгээ, охиноо гэсэн хайр минь нулимс болоод л урсах юм. Өөр юу ч хийж чадахгүй нь....
...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-15 - алтайн магтаал

Бичсэн: g84


Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй
Хур цэцгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу ...

Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-15 - Хүүхдийн өрөөг гоёх хамгийн хэцүү

Бичсэн: gereltuya Ангилал: Хөөрхөн

 

  Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө дизайны талаас нь үзвэл хамгийн сонирхолтой нь юм. Энэ өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай гэрэл гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөө...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-15 - Хувцсандаа тохируулж ярьж сур, эсвэл яриандаа тааруулж хувцасла

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Энэ дугаарын  зочноор Сургалт, судалгааны “Лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүүг урьлаа. Түүний ярианаас “5Э” буюу эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэсэн уриа хамгийн содон нь байлаа. Залуучууд энэ нийгэмд ямар үүрэгтэй юм бэ? Энэ асуултыг танд ч бас тавья.   

-          Лектор төв хүмүүсийг зүгээр л сайхан ярьж сургадаг байгууллага уу?

-          Манайх сургалт, судалгаа, олон нийтийн компанит ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа сургалтууд аль нэг салбарыг хамрахгүй, хувь хүний х...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-15 - Эзэгтэйн инээмсэглэлээр гэр бүлийн аз жаргал тодорхойлогдоно

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

Өглөө эрт гэрээсээ гарч, үдшийн бүрийтэй зэрэгцэн гэрийн зүг яардаг бүсгүйчүүд олон. Эмэгтэй хүн амьдралыг авч явна гэж бардамнахаасаа өмнө гэр бүлийнхээ аз жаргал, үнэ цэнийн тухай бодох ёстой гэж ярьсан энэ бүсгүйг Р.Оюундарь гэдэг. Тэрээр Гэр бүлийн радио 104,5-д хөтлөгч хийдэг.     

-          Эмэгтэйчүүд нийгмийг нуруун дээрээ үүрч байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-          Нийгэмд эмэгтэйчүүд голчлох үүргийг хүлээж, тэд байр суурь мэдлэг боловсролын хувьд эрчүүдээс илүү байна гэж ярьдаг. Эрчүүд нэг бол төрийн толгойд, байгууллагын удирдах албанд, эсвэл хар бор ажил хийгээ...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-15 - юмны учир сумны занги...*

Бичсэн: g84
Ихэд нигүүлсэгч арьяабал Жанрасаг бурхны зүрхэн тарина болох “а УМ МАНИ БАДИ-МИ ХУМ”-ын тухай энэрэн айлдсан айлдвараас....

УМ МАНИ БАДИМИ ХУМ гэсэн Таримыг унших нь машид сайн бөгөөд утга нь өргөн бөгөөд агуу юм. Ийм учир уншихаасаа гадна та бид утгыг нь бодож байх хэрэгтэй.

Энэ 6н үеийн утга нь:

Эхний УМ нь А, У, М, гэсэн гурван үсгээс бүрдсэн.

Уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурхны ариун лагшин, зарилаг таалалд хувиргахыг илэрхийлж байдаг.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу ?

Бүх бурхад бидний нэгэн адил эгэл хүн байсан бөгөөд өөрсдийн зам мөрий...

Шууд холбоос

. 2008-12-09 - блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*

Бичсэн: g84
Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ.
Блогийнхоо адиминд баярлалаа.
өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан.
(яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. )
за тэр ч яахав.
шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд....
үндсэн асуудалдаа ороё..
БҮХ БЛОГЧидод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай...
Сэтгэгдлүүд (24) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-08 - Би өөрийнхөө тухай...

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Ажлын гараа

Манай сэтгүүлийн “Боловсролын инфляци” гэсэн дугаар таны гар дээр очоод удаагүй байгаа. Жинхэнэ инфляцитай боловсролоос өөрийнхөө халбаганы хэмжээгээр хутгаж аваад, шинэхэн дипломоо өвөртөлчихсөн, ёстой л будаг нь ханхалсан  шинэхэн сэтгүүлч би ажлын гараагаа “Цаг төр, хүмүүс” сэтгүүлээс эхэлсэн. Ямар ч мэргэжлээр суралцаж төгссөн байлаа залуу хүн бүрийн дотор би л өөрчилж чадна гэсэн тийм оргилсон хүсэл байдагтай адил би ч гэсэн сэтгүүл зүйн салбарт өөрийнхөөрөө ажиллаж, орон зайгаа бий болгож чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо ч байгаа. Сэтгүүл гэхээр л гоё чамин зургаар...

Сэтгэгдлүүд (22) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-08 - Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн ажил

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун гэдэг үг амны уншлага болсон ч бид тэр болгон хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаг билүү? Энэ сэдвээр ярилцахаар “Төгс амлалт” ТББ-ын гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач П.Буяндэлгэрийг урьлаа.

-         Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?  

-          Бид хүүхдээ огт сонсдоггүй. Хүүхдээ өнөөдөр юу хийж, хэнтэй нөхөрлөж, ямар бэрхшээл тохиолдоод байгааг нь ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Гэрээсээ оргохоор завдсан, амиа хорлох гэж оролдсон гээд олон хүүхэдтэ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-12-08 - Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

Хүний эрх гэдэг гарт баригдаж нүдэнд харагдахгүй мөртлөө амны уншлага болчихоод байгаа асуудлын талаар ярилцахаар “Монфемнет” ТББ-ыг зорьлоо. Өрөөнд олон залуус бужигнана. Өөрийнхөө бодож явдаг, хүмүүст хүргэхсэн гэсэн үгнүүдээ “урлаж” байлаа.  “Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй”, “Энэ гар хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн зурагт хуудаснууд “агаарт” тогтсон хүний эрхийн тухай арай бодитой ойлголтыг надад өгсөн. Тус байгууллагын ерөнхий зохицуулагч Т.Ундаръяатай ярилцлаа.

-          Хүний эрхийн тухай улиг болтол ярьж байгаа. Олон байгууллага байгаа ч гэсэн гарч байгаа бодитой зүй...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай













Би өөрийн санаа бодлоо хэний ч шүүлтүүргүй хэвлэн нийтлэх болно. Таалан болгоож, өршөөн соёрхоно уу.





Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Миний gogo блог
. ТУҮҮХ
. Андын блог

Найзууд

. Boloroo
. g84
. gereltuya
. nade
. Хүслийнжигүүр
. Blessing Tara
Хуудас: 28 » Нийт: 72
Өмнөх | Дараагийн