

. 2008-12-07 - Саран...*
Бичсэн: g84
|
(агуулга өнгөөр ялгарна....)
Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.
Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.
Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ...
|
Шууд холбоос
|
. 2008-12-05 - Хямрал
Бичсэн: g84
|
Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-12-05 - Заяаны ханиа гуйхүй*
Бичсэн: g84
|
Чамайг би Хан Хэнтийн нуруунд үүр цайж байхад Халуу шатаж шумуул шунгинаж байхад Халх нутгийн гүнээс хайртаа хүнээ санасан сэтгэлээр Зүрхнийхээ амрагаа зүүдэлж хоносон зөн билгээрээ үгүйлдэг шүү Саран авхай гийж, салхины аясаар борог өвс шуугьсан Саруул Дорнодын талд аниргүйд бодлоо бэлчээж Санасан сэтгэлээр хайрт амраг чамайгаа бүүвэйлж хонодог шүү Энхрий нялхсын адилаар хайрласан сэтгэлээр чамайгаа өлгийдөж хонодог шүү Хатан Туулийн эргээр жавар тачигнаж байхад Хан Богд уулын оройд амьсгаа өндөртэй алхаж явахдаа ч Амандаа би, амраг минь би чамд хайртай гэж бувтнаж явдаг шүү Алдуул...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-12-04 - Кетчуп-т зориулваа...
Бичсэн: gereltuya
Энэ зургийг мессеэжерийнхээ аватор дээр, бас блогийнхоо хөрөг зураг дээр ч тавьсан юм. Нулимс муухай... Энэ үгийг Кетчуд хэлжээ... Уйлж суух муухай ч гэсэн... Ингээд өөрийгөө өмөөрөх гээд байдагийн. Ямартаа ч би зургаа сольсон. Эгч, дүү, найз нөхөд маань ч ингэж хэлж л байсан. Сэтгэлд санаа хэд хоног хэцүүхэн байсан л даа. Гэхдээ одоо би өөрийнхөөрөө өөдрөг амьдрах гэж хичээж байна. Нэг л өдөр бүхнийг өөрийнхөө өмнө сөхрүүлдэггүй юм гэхэд өөрийнхөөрөө амьдрах л болно. Надад өөрийн гэх өмч хөрөнгө, сая саяар нь тоолох мөнгө төгрөг алга. Гэхдээ сэтгэлээрээ баян хүн. Хоёр хөөрхөн зулүага маань ...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-12-03 - Аdulation*
Бичсэн: g84
|
Амьдрал хүнийг тэгж хүмүүжүүлдэг гэж бодоогүй байсан биз,
Балчир хүү эхийгээ хэн нэгэнд загнуулж, түүнийг хүлцэнгүй сонсож,... алдаа дутагдал гэж хэн нэгэн үзсэн бүхнийг засаж залуулахын төлөө гавшгайлан ажиллахыг чимээгүй ажиглана...
Хүү, "миний буруу, би ойлголоо" гэж хэлэх ээжийнхээ үгэнд сэтгэл нь давчдан "би хэзээ ч ийм хүн болохгүй" гэж, эхийгээ хайрлах мөртлөө үзэн ядан дотроо бодол болон сууна. Энэ бодол нь ч жаал хүүгийн амьдралд биеллээ олж, "хүний хөл дээр гишигсэнийхээ дараа уучилалт гуйхаас илүү хөл дээр гишгэхгүй явах" тухайд жаал хүү бодол болно. Энэ түүх эхлээд удаж байгаа ю...
|
Шууд холбоос
|
. 2008-12-03 - Учир иймээс, магадгүй энэ шүлэг төржээ . . .
Бичсэн: Boloroo
Марина Цветаева хуучирах болоогүй байна
Миний унших дуртай номуудын нэг бол түүний түүвэр байдаг. Саяхан номуудаа үзэж байтал ойрд нээж хараагүй нэг ном маань гараад ирлээ. Ойрд уншаагүйгээ сая л саналаа. Түүний шүлгүүд бараг 100 жилийн өмнөх гэхэд хуучирсан шинж огт алга, тэр нь Цветаева хүний сэтгэлгээний шинж чанарт нэвтэрч бичдэг бсантай холбоотой байх.
1913 оны 5-р сар
Коктебель
Орчлонд би найрагч гэдгээ ч ажраа нь үгүй,
Орь залуудаа бичсэн анхилхан шүлгүүд минь
Оргилуураас садарсан усны цацраа,
Огторгуйд цойлсон пуужингийн гялбаа.
Одой биет албин чөтгөрүүд шиг
Онгон шү...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-12-03 - Хүн гэдэг энэ*
Бичсэн: g84
|
Цасан ширхэг хуйларч, цаана жиндүү
Монгол эр хүний хийморь жаварт сэргэдэг шигээ,
Шөнө дөлөөр, шинийн хоёрны нарийхан хавирган саран хэсэг зуур хань болж байгаад жаргана.
Нүдний үзүүрт бүрэлзэх ямар нэгэн тэмдэг,...
Харанхуй гудамжнууд дундуур, хашаанууд сүлжсээр, нохой шувуу шуугиулж явсаар нэг хашаанд тулж ирээд хөлийн чимээгээ зөөллөн цасыг сэм сэмхэн хэдий боловч шаржигнуулсаар ойртож очоод, банзнууд завсраар үлээх хүйтэн жаврыг өлийн сөрж зогслоо....
цонх, сүүмэлзэх гэрэл, ангиргүй,... хүйтэн, түнэр харанхуй ноёлно....
Үсрээд л хулгай хийх гэж яваа биздээ, чоно борооноор гэдэгсэн....
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-12-02 - Шинэ жилээс урьдаад турах уу*
Бичсэн: g84
|
Мэдээж хүссэн даашинздаа багтаж байна гэдэг сайхан л хэрэг л дээ.
Гэхдээ өнгөрсөн шинэ жилээр энгэр заам нь задгай биш, өргөн мөртэй, торго биш, нарийн даавуун эдээр хийсэн
бас болоо ч үгүй тод улаан өнгөтэй даашинзаар гоёсон нэгэн бүсгүйтэй бүжиж билээ.
Түүнд би миний хайртай бүсгүй ийм сонголт хийсэн бол би баярлах байсан гэж чин үнэнээ чихэнд нь хэлсэн юм....
12 сар гарав уу үгүй юу жингийн тухай ярианд анхаарал хандуулсан орчуулагч бүсгүй, өнөөдөр өөрийнхөө хүссэн эдэн дээ багтах болжээ, үдэшлэг эхлэв үү үгүй юу ууж эхэлсэн харчуулд түүний тийм бусдаас илүү сайхан болсоныг олж харсан...
|
Шууд холбоос
|
. 2008-12-01 - Зугтсан хүмүүс эргэж ир
Бичсэн: Boloroo
|
American boy -ийн https://ehlel.blogmn.net/17695/?#c36277 бичлэгийг уншаад төрсөн сэтгэгдэл.
Үнэндээ бол гадаадад бгаа монголчуудын ихэнх нь бэрхшээлээс зугтаж бгаа гэхэд 90хувийн үнэн бх шүү. Эх орны минь хөгжилийн хамгийн чухал, эгзэгтэй, залуу хүний оюун ухаан, хүч хөдөлмөр шаардаж, нэхэж бгаа үе бол өнөөдөр шүү дээ. Ийм үед гадагш зугатаах хэрэг бна уу? мэдээж мэдлэг, боловсрол, соёл авчирч бгаа олон хүн бгаа ч түүнээс илүүгээр хариуцлагаас зугатааж бгаа маш олон хүн бна. Монголын хөгжилийн эгзэгтэй энэ үеийг нуруун дээрээ үүрч хөдөлмөр, оюунаа шавхаж бгаа олон схан залуучууд эх о...
|
Сэтгэгдлүүд (8)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2008-12-01 - Та шоколаданд дуртай юу?
Шоколадыг эрүүл мэндэд хортой, тустай гэсэн маргаан одоо хэр үргэлжилсээр л байгаа. Хэдэн зуун дамжин өнгө зүс, амт чанараа өөрчилсөөр өнөөгийн бидний мэдэх шоколад бий болсон. Саяхан болтол шоколадыг арьсны өнгө, биеийн галбирыг "эвдээд" зогсохгүй, тамхинд донтохтой адил ажлаа алдахад хүргэдэг гэж үздэг байв. Тэгвэл харин одоо эсрэгээр харин ч шоколаданд хайр зарлаж, урьдын туйлшрал үгүй болж байна.
Хаадын ундааны түүх
Испанийн далайчин Кортес Ацтекийн индианчуудтай уулзах үедээ шоколад гэж нэрлэгдсэн бүлээн шингэн ууж байхыг нь ажиглажээ. 1519 онд Ацтекийн эзэн хаан Монтесума энэ ундааг...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|